УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛЖ 200 БАГШ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын 2 дугаар зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийг төлөөлж ерөнхий боловсролын 200 багш оролцож байна.

Зөвлөгөөний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцлоо. Зөвлөгөөн нь 1 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, Багшийн цалин хөлсний шинэчлэл, Үнэлгээний шинэчлэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал зэрэг салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Leave a Reply

  • Facebook