ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ТАЙЛАН, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр захирамжаар 2017 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнгийн хурлыг зохион байгуулж, санаачилгатай, идэвх зүтгэлтэй ажилласан зарим байгууллагуудыг алдаршууллаа.

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд үндсэн 3 чиглэлд анхаарал хандуулж ажилласан.

  1. Иргэдийг эрүүл зөв дадал хэвшилд сургах
  2. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх
  3. Орчны эрүүл ахуйг сайжруулахад чиглэгдэж байлаа.

2017 онд эрүүл мэндийн салбарт улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2,0 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 12 нэр төрлийн эмчилгээний багаж төхөөрөмжийг нийлүүлж, 30-40 төрлийн үйлчилгээг шинээр иргэдэд үзүүлдэг болсон. Үүний зэрэгцээ Ehealth цахим программыг нэвтрүүлж нийт өрхийн эрүүл мэндийн төвүүдээ шилэн кабелд холбосноор анхан шатны нэгж дээр дүүргийн эмнэлэгт үзүүлэх цагаа иргэд авдаг болжээ.

Мөн нийт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тайлангийн хурлыг зохион байгуулж, онцлог давуу тал, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулгыг сонсож, үүрэг чиглэл өглөө. 2017 онд нийт хэлтэс албад 96 ажлыг жилийн ажлын хүрээнд зохион байгуулсан бол ажлын чиг үүргийн хүрээнд 2448 ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хэлтэс албад 22 удаагийн эрүүл мэндийн үзлэг, 30 удаагийн өдөрлөг, уралдаан, тэмцээн, 25 удаагийн сургалт, семинар, 11 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, орчны тохижилтыг сайжруулах чиглэлээр 8 удаагийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлжээ.

Leave a Reply

  • Facebook