15 ДУГААР ХОРООНЫ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, 15 дугаар хорооны Засаг дарга, Засаг даргын Ажлын алба хамтран тус хорооны 55-84 насны нийт 767 ахмад настанг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, 15 дугаар хорооны ИНХ-ын дарга Ж.Булганцэцэг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 15 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа нар оролцон дүүргийн Засаг даргын мэндчилгээг уламжилж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.

Leave a Reply

  • Facebook