ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЯВАГДАЖ БАЙНА

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нэг Архангай” төрийн бус байгууллагатай  хамтран  “Цагаан сарын  үзэсгэлэн худалдаа 2018” арга хэмжээг 3 дахь жилдээ  Тусгаар тогтнолын талбайд 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Булган, Хотонт, Жаргалант сумдын 250 гаруй малчид 10 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хэвийн боов, цар, ноос ноолууран бүтээгдэхүүн, монгол дээл, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Иргэд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Leave a Reply

  • Facebook