“ХАХИР ӨВЛИЙН-ХАЛУУН СЭТГЭЛ” МАЛЧДАД ТУСЛАХ САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Монгол орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын санаачилгаар “ХАХИР ӨВЛИЙН-ХАЛУУН СЭТГЭЛ” малчдад туслах сайн үйлсийн аяныг эхлүүлж байна.

Аянд оролцох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь нэн шаардлагатай эд материал, өргөн хэрэглээний бараа, эм бэлдмэл, малын өвс тэжээл, элгэвч, нэмнээ болон мөнгөн тусламжаар малчдадаа сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэх юм.

Хандивын аяныг 2018 оны 2 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд зохион байгуулж, 2 дугаар сарын 23-ны өдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр албан ёсоор малчдадаа гардуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мянган мянган жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн хадгаа дэлгэн, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн ба төрийн бус өмчийн байгууллага аж ахуйн нэгж, иргэд, халуун сэтгэлтэй хүн бүрийг дэмжин ажиллахыг уриалж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply

  • Facebook