МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 БАГ ОРОЛЦОЖ БАЙНА

Монголын Мастеруудын Биеийн Тамир, Спортын Хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мастеруудын софт волейболын “Цагаан сар 2018” тэмцээн 3 дахь жилдээ 1 дүгээр сарын 30-31 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд 15 аймаг, 5 дүүргээс нийт 65 багийн 400 тамирчин 45-49 нас, 50-59 нас, 60-аас дээш насны ангилалуудад оролцож байгаагаас Чингэлтэй дүүргийн 13 багийн 78 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Дүүргийн баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

  • Facebook