ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ТӨР, УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/720 дугаар захирамжаар дүүргийн “Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, анхдугаар хуралдаанаа 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хуралдаанаар “Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл”-ийн ажиллах журам болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд гишүүдээс санал авч  ажиллалаа.

Төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд байгуулагдсан тус салбар зөвлөл нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдлаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook