ДҮҮРГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Бага ангийн багш нарын мэргэжлийн багийг Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

Багшийн хөгжил, үйл ажиллагааг  дэмжиж, суралцагчдын эх хэлээрээ унших, ухаарч  ойлгох илэрхийлэх, чадварыг нэмэгдүүлэх эрхэм зорилготой “Оюуны талст” Бага ангийн багш нарын мэргэжлийн багт дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургууль бүрээс тус тус нэг багш ажиллаж байна.

Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн захирал Б.Гантулга ахлагчтай тус баг нь 2017-2018 оны хичээлийн жилийн эхний хагас жилд бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх зорилгоор унших чадварыг тогтоох гарааны үнэлгээ, “Унших цаг” үйл ажиллагааг тус тус зохион байгуулж дүүргийн ЕБС-иудын бага ангийн 10000 гаруй сурагчдыг хамруулсан байна. Цаашид сурагчдын унших идэвхийг өрнүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Утгын яруу” уран уншлагын тэмцээн, “Аав ээж би” гэр бүлийн тэмцээнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook