ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Биеийн тамирын багш нарын мэргэжлийн багийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

“ЧИНГЭЛТЭЙН БОЛОВСРОЛ–2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцагчдын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд мэргэжил арга зүйн хувьд хамтран ажиллаж,  биеийн тамирын боловсролын чанар, үр дүнд ахиц гаргах зорилгоор мэргэжлийн багш нарын багийг байгуулан ахлагчаар ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн захирал Б.Наранбаатар ажиллаж  байна.

Дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуульд нийт 63 биеийн тамирын багш ажилладаг бөгөөд сургууль тус бүрээс нэг багш тус багт ажиллаж байна. Мэргэжлийн баг нь сурагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, сурагч бүрийг биеийн тамирын хичээлд жигд хамруулах зорилгоор “Идэвхтэй хөдөлгөөн” аян болон багш нарын хөгжлийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх “Сагсан бөмбөгийн бэлтгэл сургуулилтын онол, практикийн сургалт”-ыг тус тус зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook