ГАЗАР ЗҮЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Газар зүйн багш нарын мэргэжлийн багийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

Мөн үеэр ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир дүүргээс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцууллаа.

Газар зүйн багш нарын мэргэжлийн баг нь 16 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сурагчдад байгаль орчинтой зөв харьцах дадал олгох, зүг чигийн мэдлэг эзэмшүүлэх, зорилгоор “Байгаль бидний нөхөр” аялал, мэтгэлцээний аргаар сургалтыг идэвхжүүлэх зорилгоор МУИС, “Good Neighbors” ОУТББ-тай хамтран  “Мэтгэлцээний аргад суралцах нь” 8 долоо хоногийн сургалтад дүүргийн сурагчдыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook