АХМАД НАСТНУУДАА БАЯРЛУУЛНА

НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа хүндэтгэх өдөр буюу “Ахмадын баяр”-ын өдрийг тэмдэглэж байхыг дэлхий даяар тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн жил бүр “Ахмадын баяр”-ыг тэмдэглэж ирсэн билээ.

11.5      11.6

21 дэх жилдээ тэмдэглэж буй “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 19 хорооны 12 мянга гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хэсгийг байгуулан, нийт ахмадуудын дунд спортын уралдаан тэмцээн, цэнгээнт бүжгийн уралдаан, урлагийн үзлэг, асуулт хариултын “АХА” хөгжөөнт нэвтрүүлэг, ахмадуудын хийж бүтээсэн гар урлал, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.

11.7      11.8

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 26-нд дүүргийн 19 хорооны ахмадуудын оролцсон урлагийн үзлэгийг дүүргийн ЗДТГ, Ахмадын хороо, 50 дугаар сургуультай хамтран зохион байгууллаа. Авъяас чадвараа сорьсон энэхүү урлагийн үзлэгт нийт ахмадууд маань идэвх санаачлагатай оролцож, ая дуу, хөгжим, бүжгээрээ өрсөлдсөн юм. Тэмцээний нэгдүгээр байранд 18 дугаар хороо, хоёрдугаар байранд 10 дугаар хороо, гуравдугаар байранд 2 дугаар хороо тус тус байр шалгаран өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болсон юм.

11.9      11.10

Мөн “Ахмадын баяр”-ын хүрээнд 16 дугаар хорооны хамт олон ТВ 9 телевизийн “Тэнхлэг” студитэй хамтран 200 гаруй ахмадын дунд асуулт хариултын “АХА” тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулав. Тэмцээнд хороо тус бүрээс 10 нийт 200 гаруй ахмад оролцож улсынхаа түүх, соёл, дурсгалт газар, эрдэмтэн мэргэд, бүтээн байгуулалтын үүсэл хөгжлийн талаарх асуултад хариулан оюун ухаанаа сорилоо. “АХА” тэмцээнд оролцсон ахмадуудаас нэгдүгээр байранд 17 дугаар хорооны ахмад настан З.Жамъянсүрэн, хоёрдугаар байранд 13 дугаар хорооны Б.Балдан, гуравдугаар байранд 7 дугаар хорооны Ч.Гантулга нар тус тус шалгарсан бол тусгай байранд 11 дүгээр хорооны С.Харьюу, 7 дугаар хорооны Г.Сүнжидмаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

11.11      11.12

Энэ сарын 28-ны өдөр ахмадууд маань өөрсдийн бүтээсэн гар урлал, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Худалдааны гудамжинд зохион байгуулах юм байна.

Leave a Reply

  • Facebook