“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ-2018” ҮЙЛ АЖИЛЛАГААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд өвлийн болон тусгай сонирхлын аялал жуучлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатар өвлийн наадам-2018” үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Тус наадамд Чингэлтэй дүүргийн 1, 2, 5, 6, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 16, 18, 19 дүгээр хороод иргэдээ өндөр зохион байгуулалтайгаар оролцуулсан байна.

Наадмын үеэр гэр бүлийн буухиа тэмцээн, олс таталтын тэмцээн, цана сонирхогчдын тэмцээн, мөсөн хананд авиралтын тэмцээн гэх мэт өвлийн спортын олон төрлийн тэмцээн уралдаанаас гадна үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал зохион байгуулагдсан бөгөөд Баярын жагсаалд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Шилдэг”-ээр шалгарлаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook