быстрый займ на карту
Үзсэн: 416

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  2 дугаар сарын 6-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг заасан хугацаанд хүргүүлж ажиллахыг дүүргийн Засаг даргын дэргэдэх  22 хэлтэс, албадад албан бичгээр тус тус хүргүүлсэн. “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр Албан даалгаврыг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 4 бүлэг, 12 үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сарын 05-ны дотор гаргаж албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаанаар хангах Орон сууцны контор ХҮТ 6, 7 төвүүд байнгын бэлэн байдалд хуваарийн дагуу ажиллаж байна. “Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/43 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн Засаг даргын төсвийн хэрэгжилтийг хангах тухай А/13 дугаар захирамжийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, дугаарын хязгаарлалтыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх, нийслэл, дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж Нийслэл дэх төрийн аудитын газарт 2 дугаар сарын 25-ны дотор аудитыг хийлгэж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдсэнийг танилцууллаа.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. Улсын хэмжээнд Аж үйлдвэрийн нэгдсэн тооллого явагдаж байгаатай холбогдуулан хэлтэс, албадууд харилцагч байгууллагууддаа мэдээлэл хүргэн идэвхтэй хамруулж ажиллах, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийслэлийн хэмжээнд 2 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах аж ахуйн нэгж, албан байгууллагуудын их цэвэрлэгээний ажилд идэвхтэй хамрагдах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Leave a Reply

  • Facebook