Үзсэн: 226

ЦАГААН САР СЭДЭВТ САЙН ЖААЛ СУРГАЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө уламжлалт ажлуудаа зохион байгуулсаар байна. Монголын уламжлалт баяр болох сар шинийн баярыг угтан “Сайн жаал” сургалт, зөвлөгөөгөө 2 дугаар сарын 6-ны  өдөр номын өргөөнийхөө байнгын уншигч хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Тус номын өргөөний номын санч Д.Нарантуяа сар шинийн баяраар хүмүүстэй хэрхэн мэндлэх, ямар дэг жаяг, ёс горимтой байдаг талаар бага ангийн хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар сургалтаа явуулсан юм.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook