быстрый займ на карту
Үзсэн: 524

“БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛГЭЭ АВЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, “Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнэх хурал 2 дугаар сарын 7-нд боллоо.

Дүнгийн хуралд Засаг даргын Тамгын газрын  дарга А.Дамцагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн  хэлтсийн дарга А.Гэрэлт-Од,  хөндлөнгийн хяналтын  “Шинэ тосгон” Төрийн бус байгууллага, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд”  ХХК, “Соёндрийм” ХХК-ийн төлөөлөл оролцов. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж гэрээний дүгнэлттэй холбогдуулан үүрэг, чиглэл өгөн 2017 оны Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, “Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажил гүйцэтгэх гэрээ”-г “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэллээ.

 

Leave a Reply

  • Facebook