Үзсэн: 155

ФИЗИКИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Физикийн багш нарын мэргэжлийн багийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа. Мөн дүүргээс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар танилцуулав.

Дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн захирал П.Батболдоор ахлуулсан 12 багшийн бүрэлдэхүүнтэй тус баг нь мэргэжлийн ур чадвар, арга туршлагаасаа хуваалцан хичээлийн хөтөлбөрийн боловсруулалтыг ахиулж, сурагчдын чадварыг хөгжүүлэх зорилгоор физикийн хүндэвтэр бодлого, олимпиадын чиглэлийн бодлого бодох аргад суралцах, нэгж ба ээлжит хичээлийн хөтөлбөрт иж бүрэн анализ хийх зэрэг сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook