быстрый займ на карту
Үзсэн: 344

ДУУ ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн багийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа. Мөн дүүргээс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар танилцуулав.

Дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн захирал Р.Даваахүүгээр ахлуулсан тус баг нь 15 багшийн бүрэлдэхүүнтэйгээр дуу хөгжийн хичээлийн өр өгөөжийг сайжруулах, сурагчдын хөгжмийн боловсрол, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Мэргэжлийн баг нь сурагчдад монгол ёс заншил, магтаал сургах, бишгүүр хөгжмөөр “Халуун элгэн нутаг” аялгууг тоглож сургах, морин хуураар “Монгол аялгуу” зохиолыг тоглож сургах, мэргэжлийн багш нарт сургалтын арга зүй, технологийн сургалтыг явуулах, “Сайн хичээл” хамтын хичээл, “Хөгжмийн багш миний туршлага, зөвлөгөө” өдөрлөг зохион байгуулах, хөгжмийн хичээлийн онолын мэдлэгийн чадварыг дээшлүүлэх гарын авлага зохион дэлгэрүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Leave a Reply

  • Facebook