быстрый займ на карту
Үзсэн: 209

“Хурандаа Ж.Даваарагчаа: СУРГАЛТУУДАА ДАДЛАГА ХЭЛБЭРЭЭР ЯВУУЛДАГ”

Нийслэлийн дүүргүүдээс ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаатай цөөн хором ярилцлаа. Тэрээр дүүргийнхээ Засаг даргын даалгавраар Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны ахмадуудыг удахгүй болох сар шинийг угтан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажилтай явж таарав.

-Танай цэргийн штабын хамт олон дайчилгааны нөөцийн сургалтыг чанартай зохион байгуулж, хороодтой нягт хамтран ажилладаг гэж сонссон. Энэ тухай тодруулахгүй юу?

-Манай дүүргийн цэргийн штаб 2017 онд нийслэлийн тэргүүний штабаар шалгарч, улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд гарааны өмнөх ажиллагаанд тэргүүлсэн ч, нэгдсэн дүнгээр зургаадугаар байрт орсон. Дүүргийн Засаг дарга, тамгын газрын дарга нарын дэмжлэг, бусад хэлтэс албадын гар нийлэмжтэй ажиллагааны үр дүнд, штабын мэргэшсэн хамт олны ажил, үүрэг амжилттай яваа гэж боддог.

Цэргийн штабын хүлээсэн үүргүүдийн нэг нь цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг сургах, давтан бэлтгэх, гэрээт цэрэг элсүүлэх, цэргийн дүйцүүлэх албыг хаалгах ажлыг зохион байгуулах юм. Энэ хүрээнд манай цэргийн штабаас жил бүр уламжлал болгон олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, хорооны ажлын албаны дарга, зохион байгуулагч нарт цэргийн бэлтгэл сургалтыг жил бүр хуулийн хүрээнд зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд анги, байгууллагуудад явагддаг штабын хэсэгчилсэн дадлагын хэлбэрээр тодорхой цагийн байдал үүсгээд, энэ цагийн байдалд хороодын дайчилгааны татан нийлүүлэх төлөвлөгөөнд тодотгол хийх, хүн хүчний, материал хангалтын тодорхой тооцоо, өгөгдэхүүн боловсруулахад нь анхаарч байна. Үр дүн нь ч сайн гарч байгаа. Манай дүүргийн гол онцлог нь хорооны Засаг дарга нарын 90 гаруй хувь нь он удаан жил, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүс. Залгамж чанар сайтай. Хорооны Засаг дарга нарын сургалтад гэхэд доод тал нь тав, дээд тал нь 17 жил тасралтгүй хамрагдсан байх жишээтэй. Олонх нь тогтвор суурьшилтай, сургалт бэлтгэлдээ тогтмол хамрагддаг болохоор жил бүрийн сургалтыг өөр, өөр арга барилаар, онцлогтой зохион байгуулахыг эрмэлзэж байна. Ялангуяа олж авсан мэдлэг, ур чадварыг нь улам бататгахын тулд дадлага хэлбэрээр явуулахыг чухалчилж байгаа. Дээрээс нь цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтыг Сонгинохайрхан, Баянгол дүүрэгтэй хамтран бүсчилсэн хэлбэрээр явуулж байна. Энэ нь анги дүүргэлт хангалттайгаас гадна олон талын ач холбогдолтой байдаг юм.

Чингэлтэй дүүргээс 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан энэ үед бид хороодод очиж ажиллаж байна. Цэрэг татлагын өмнөх болон дараах саруудад иргэдээс олон өргөдөл, хүсэлт шаардлага ирүүлдэг учраас зохих хариуг нь газар дээр нь өгч байгаа хэрэг. Мэдээж цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх чиглэлээр дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төв, хороодын өрхийн эмнэлэгтэй хамтран уламжлалт ажлуудыг зохион байгуулж үр дүн нь ч гарч байна.

-Танай штабынхан хугацаат цэргийн алба хаагчдад тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн байдаг шүү дээ…

-Хугацаат цэргийн алба хааж байгаа залуусын ар гэрт шаардлага гарсан үед нь аль болох туслахыг хичээж байна. Амьдралын боломж тааруу, эрүүл мэндийн тусламж хэрэгтэй бол дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмч нартай холбож өгөхөөс эхлээд Засаг даргын хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд жил бүр 5-6 хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрт мөнгөн тусламж олгодог. Мөн хороодоороо дамжуулаад хугацаат цэргийн алба хаагчийн гэрт тусламж, хөнгөлөлтөд хамруулахад нь анхаарч байна. Мөн дайчилгаатай команд штабын болон тусгай тактикийн хээрийн сургуульд оролцсон Зэвсэгт хүчний 119, 027, 310 дугаар ангиудын зарим офицер ахлагч, ажилтан албан хаагчийн нийгмийн асуудалд анхаарч, 4-5 алба хаагчид гэр олгож, заримд нь мөнгөн тусламж үзүүлж, ангид нь сургалтын техник хэрэгсэл гардуулж өгсөн. Энэ бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан хэрэг юм.

 

 

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Leave a Reply

  • Facebook