Үзсэн: 101

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат дүүргийн Төрийн болон төрийн бус өмчийн нийт 80 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсвийн шууд захирагч нартай 2 дугаар сарын 8-ны өдөр үр дүнгийн гэрээ байгууллаа.

Засаг дарга Ж.Эрдэнэбат “Гэрээг байгуулснаар Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, чиглэлийг 2018 онд дүүргийн 36000 гаруй хүүхдэд хүргэж ажиллах нөхцөл бүрдэж байна” гэдгийг онцлоод сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook