быстрый займ на карту
Үзсэн: 215

УДИРДЛАГА, ҮР ДҮНГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч нартай удирдлагын гэрээ, Засаг даргын Тамгын газрын дарга болон 21 хэлтэс, алба, төвийн дарга нартай үр дүнгийн гэрээ болон үйл ажиллагааны гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Та бүхнийг дүүргийн ИТХ-аас баталсан дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн зорилтыг ханган биелүүлэх хариуцлагатай ажил хүлээж байна. 2017 онд гаргасан амжилтаа бататган 2018 ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байхыг хүсье” гэдгийг онцоллоо.

Leave a Reply

  • Facebook