быстрый займ на карту
Үзсэн: 321

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн А/01 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар, дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны А/14 тоот “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу  дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээний удирдамж, төлөвлөгөөг Тамгын газрын 7 хэлтэс, дэргэдэх 19 хэлтэс, албад, 1-19 хороо, сургууль цэцэрлэгүүд, сууц өмчлөгчдийн холбоод, ААНБ­-уудад хүргүүлэн бэлтгэл ажлыг ханган ажилласан юм. Энэхүү ажлын явцад Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Шинэ тосгон” ТББ-ууд хяналт тавин ажиллалаа.

Их цэвэрлэгээгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 19 хэлтэс албадын 100 гаруй албан хаагч, 1-19-дүгээр хорооны 430 гаруй иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 50 иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 900 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй ажилтан, 81 Сууц өмчлөгчдийн холбоодын 120 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон зам талбайн 108 үйлчлэгч нар оролцож нийт 1600 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 292,102м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллага 29 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 180 гаруй тонн хог хаягдал болон цасыг 39 гаруй рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажиллав.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook