быстрый займ на карту
Үзсэн: 158

“ХУУЛИА МӨРДЬЕ-21” АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой “Хуулиа мөрдье-21” сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуультай хамтран 100 оюутанд сургалт, эерэг нөлөөллийн арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Архины хор хөнөөлийг өсвөр үе, залуучуудад таниулахад чиглэсэн видео контент, шторк, “Хуулиа мөрдье-21” аяны мэдээлэл- Залуучуудын хөгжлийн төвийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн Ажлын албаны нарийн бичиг Ө.Даваасүрэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль – Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад М.Чойсүрэн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль- Залуучуудын хөгжлийн төвийн Сургалт хариуцсан ажилтан Н.Амармэнд, Залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хэрхэн бууруулах талаар сэтгэл зүйн лекц- Залуучуудын хөгжлийн төвийн Оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Д.Дашцэрэн нар тус тус илтгэл өрнүүллээ.

Leave a Reply

  • Facebook