Үзсэн: 87

ХӨДӨЛМӨРИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн багш нарын мэргэжлийн багийг Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

ЧДЗДТГ-ын Боловсролын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Галбадрах ахлагчтай тус мэргэжлийн багт дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургуулийн ахлах багш нарын төлөөлөл ажиллаж байна. Мэргэжлийн баг нь “Юнимат” бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээний талаар сургалт, “Юнимат-Бидний хөгжилд” бүтээлийн уралдаан, Сайн хичээл хамтын хичээл хэлэлцүүлэг, хувцас дизайны “Хүслэн” уралдаан, “Технологийн хичээл бидний эргэн тойронд” нэгдсэн үзэсгэлэнг тус тус зохион байгуулж сурагчдын бүтээлийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад худалдан борлуулж урамшуулан, идэвхжүүлэхийг зорин ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook