быстрый займ на карту
Үзсэн: 226

НИЙГМИЙН УХААНЫ БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Нийгмийн ухааны багш нарын мэргэжлийн багийг Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

Мэргэжлийн багш нарт сургалт арга зүйн дэмжлэг үзүүлж, сурагчдын сурлага хүмүүжилд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан, ахлах ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад нийгмийн ухааны хичээлээр өндөр амжилт үзүүлэхэд чиглэсэн тус мэргэжлийн багт дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургуулийн ахлах багш нарын төлөөлөл ажиллаж байна.

Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн захирал Б.Алтанхуяг ахлагчтай тус баг нь “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн эрх ба сургуулийн орчин”, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Их хааны сэдэвт хичээлүүдийг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, Бүгд найрамдах улс тунхаглаж Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдрийн тухай мэдээллийн самбар бүтээж, асуулт хариултын тэмцээн зохион байгуулж ажилласан байна. Цаашид Түүх, нийгэм судлалын олимпиад, “Дээлтэй Монгол” өдөрлөг, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор “Мини ЭЕШ”-арга хэмжээ, мэргэжлийн багш нарын туршлага судлах уулзалтыг зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook