быстрый займ на карту
Үзсэн: 410

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2017 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУД ШАЛГАРЛАА

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “Бүрэн хангалттай” биелүүлэхэд хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн 2017 оны ажлаараа хамт олноо хошуучлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдыг дүүргийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж өргөмжиллөө.

Өргөмжлөл, шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өгч ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Чингэлтэй дүүргийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, 5 дугаар хорооны Засаг даргын Ажлын албаны дарга Б.Сарангэрэл, 19 дүгээр хорооны Нийгмийн ажилтан Ц.Амаржаргал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Ш.Тулгаа, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Холбоо мэдээллийн инженер, Цагдаагийн ахлах дэслэгч Л.Гантогоо, Замын цагдаагийн хэлтсийн Замын зохион байгуулалт хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Амарсанаа, Онцгой байдлын хэлтсийн Автын инженер, Ахмад Р.Баянжаргал, Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаа, Хүүхдийн номын өргөөний Эрхлэгч Ц.Баянмөнх, Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын байцаагч Д.Эрдэнэцэцэг, Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч С.Алтанзул, 11 дүгээр хорооны “Цэнгэл жаргал хайрхан” ӨЭМТ-ийн дарга С.Үүрийнтуяа, дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал Х.Батболд, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ачигч Б.Дамбаа нар шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.

Leave a Reply

  • Facebook