Үзсэн: 1352

ХОРООДЫН 2017 ОНЫ “ОНЦЛОХ АЖИЛ”-ЫГ ШАЛГАРУУЛАН БАТЛАМЖИЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 2017 онд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн аж төрөх эрүүл аюулгүй, амар тайван орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залуучууд, ахмад, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог ханган олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулсан ажлууд, хороодын ажлын тайлан, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын саналыг харгалзан хороодын 2017 оны “Онцлох ажил”-ыг шалгаруулан батламжиллаа.

Батламжийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулан өгч баяр хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн хороодын 2017 оны “Онцлох ажил”-аар 1 дүгээр хороо “Шилдэг багийн ажиллагаатай хороо”, 2 дугаар хороо “Камержуулалттай хороо”, 3 дугаар хороо “Замын хөдөлгөөний эрсдэлгүй хороо”, 4 дүгээр хороо “Бүртгэлийн зөрчилгүй хороо”, 5 дугаар хороо “Шинийг санаачлагч хороо”, 6 дугаар хороо “Ахмад настныг дээдлэгч хороо”, 7 дугаар хороо “Гамшгийн эрсдэлийг бууруулагч хороо”, 8 дугаар хороо “Эрсдэлгүй хороо”, 9 дүгээр хороо “Хүүхдийн хөгжлийг дээдлэгч хороо”, 10 дугаар хороо “Нийгмийн даатгалын үйлчилгээг дэмжигч хороо”, 11 дүгээр хороо “Татварын бүрдүүлэлтийг дэмжигч хороо”, 12 дугаар хороо “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэгч хороо”, 13 дугаар хороо “Батлан хамгаалах үйл ажиллагаагаар тэргүүлэгч хороо”, 14 дүгээр хороо “Иргэдийн оролцоог дэмжигч хороо”, 15 дугаар хороо “Тайван хороо”, 16 дугаар хороо “Спортлог хороо”, 17 дугаар хороо “Статистик, тоо баримт сайжруулсан хороо”, 18 дугаар хороо “Соёл, урлагаар тэргүүлэгч хороо”, 19 дүгээр хороо “Байгаль орчинд ээлтэй хороо”-гоор тус тус шалгарч, батламжаа гардан авлаа.

Leave a Reply

  • Facebook