Үзсэн: 298

ДҮҮРГИЙН ХИМИ БОЛОН БИОЛОГИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Хими болон Биологийн багш нарын мэргэжлийн багуудын үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцан, дүүргээс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар санал солилцлоо.

Дүүргийн хэмжээнд химийн 23 багш ажиллаж байгаагаас тус мэргэжлийн багт 11 багш ажиллаж байна. Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал Х.Батболдоор ахлуулсан химийн багш нарын мэргэжлийн баг нь 9 дүгээр ангийн сурагчдаас гарааны, үр дүнгийн шалгалт авах, 8 дугаар ангийн сурагчдын дунд “Уусмал, уусах чанар” сэдвээр олимпиад зохион байгуулах, 10 дугаар ангийн сурагчдын дунд “Бодлого бодож сурцгаая” уралдаан зохион байгуулах, 7 дугаар ангийн сурагчдын дунд “Химийн хэлний өдөрлөг” зохион байгуулах, 12 дугаар ангийн сурагчдад ерөнхий шалгалтад бэлтгэх зөвлөгөө өгөх, 9 дүгээр ангийн сурагчдын дунд “Химийн багийн олимпиад” зохион байгуулах, мэргэжлийн багш нарын дунд “Онол-туршилт-бодлогын цахим сан” бүрдүүлэн ажиллаж, уралдаан зохион байгуулах, багш нар хамтран сурагч, эцэг эх, залуу багш нарт зориулсан гарын авлага бүхий онолын ном хэвлүүлэн гаргах, багш нар туршлага судлах уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн захирал н.Өнөржаргалаар ахлуулсан Биологийн багш нарын мэргэжлийн багт 13 багш ажиллаж байна. Тус баг нь ахлах ба суурь ангийн нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах, цахим хичээлийн сан бүрдүүлэх, “Хог бол баялаг” сэдэвт зорилтот ажлыг дүүргийн хэмжээнд өрнүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

 

Leave a Reply

  • Facebook