быстрый займ на карту
Үзсэн: 332

“ГЭР СУУЦАА ДУЛААЛЦГААЯ” ДУЛААЛГЫН АЯНД МАНЛАЙЛАН ОРОЛЦСОН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА, ХЭСГИЙН АХЛАГЧ НАР, ИРГЭДИЙГ УРАМШУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/764 тоот “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах зорилгоор “ДУЛААЛГЫН АЯН”-ыг 7-19 дүгээр хороодын дунд зохион байгууллаа.

Аяны үр дүнд хороодын Ажлын алба нийт 5508 иргэнд “Загвар өрх”-ийн талаар мэдээлэл хүргэн сурталчлан ажиллаж, 184 өрх гэр, амины сууцны халаалтаа цахилгаанаар шийдэж, 155 өрх шинээр шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдсан байна.

Дулаалгын аянд амжилттай оролцсон хороодоор 11 дүгээр хороо, 15 дугаар хороо, 16 дугаар хороо тус тус шалгарсан байна. Мөн хариуцсан хэсгийнхээ айл өрх, иргэдэд “ЗАГВАР ӨРХ”-ийн үйл ажиллагааг сурталчлах, утааг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвх санаачилгатай ажилласан 26 хэсгийн ахлагч болон иргэний үүргээ биелүүлж, өөрсдийн санаачилгаар гэр, амины сууцны халаалтаа цахилгаан халаагуур, шалны халаалт, “ЭКО тулга” болон бусад орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан иргэдийг өргөмжилж, шагнаж урамшууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэн нэгнийг хий гэж шаардалгүйгээр өөрсдийн боломжоороо амины сууцаа дулаалж, халаалтаа орчин үеийн дэвшилтэт цахилгаан тоног төхөөрөмжөөр шийдсэн та бүхэнд талархаж байна. Энэ бол утааг бууруулахад иргэн таны оруулж буй бодит хувь нэмэр юм” гэдгийг онцоллоо.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook