ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагч, иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулан өгч “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэнд дэвшүүлэн, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 12 иргэн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 иргэн, Алтан гадас одонгоор 30 иргэн, Цэргийн гавьяаны одонгоор 1 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24 иргэн тус тус шагнагдлаа.

 

Leave a Reply

  • Facebook