САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛЛОО

17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Барилдаан 13-14, 15-16, 17-18 насны ангиллаар явагдаж, 12 сургуулийн 96 бөх уран мэх, хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс 13-14 насанд 72 дугаар сургуулийн А.Тамир түрүүлж, 61 дүгээр сургуулийн Н.Баасанжаргал үзүүрлэн, 23 дугаар сургуулийн Б.Бат-Очир, Б.Мөнх-Оргил нар шөвгөрлөө. 15-16 насанд 72 дугаар сургуулийн Б.Дарханбаяр түрүүлж, БТСХорооны У.Балжинням үзүүрлэн, 23 дугаар сургуулийн Б.Доржсамбуу, 72 дугаар сургуулийн Д.Тунгалагтамир нар шөвгөрлөө. 17-18 насны ангилалд 39 дүгээр сургуулийн Б.Алтангэрэл түрүүлж, 57 дугаар сургуулийн Ө.Мягмаржав үзүүрлэн, 39 дүгээр сургуулийн Г.Тэмүүжин, БТСХорооны М.Нэргүйбаатар нар шөвгөрлөө. Өсвөрийн бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

  • Facebook