ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчид, тариаланчдыг шагнаж урамшуулах Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Чингэлтэй дүүргээс анхны Нийслэлийн тэргүүний тариаланч иргэн тодорч, шагнал гардуулах үйл ажиллагаа 2 дугаар сарын 14-ний боллоо. Тус шагналын эзнээр дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Даринчулуун шалгарч энгэрийн тэмдэг, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хүнс худалдаа үйлчилгээний хэлстийн дарга Д.Булган, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргааны хэлтсийн дарга Р.Ундармаа, тус газрын мэргэжилтэн Д.Зандармаа нар гардуулж өглөө.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook