“ЦАГААН САРЫН  ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2018” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нэг Архангай” төрийн бус байгууллагатай  хамтран  “Цагаан сарын  үзэсгэлэн худалдаа 2018” арга хэмжээг 3 дахь жилдээ  Тусгаар тогтнолын талбайд амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаанд дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хэвийн боов, цар, ноос, ноолууран бүтээгдэхүүн, монгол дээл, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн, Архангай аймгийн 13 сумдын 300 гаруй малчид 10 гаруй нэр төрлийн 320 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээгээр оролцлоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй цагаан идээний үзэсгэлэн, худалдаанд оролцсон малчид бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанар, савлагааг сайжруулах зэргээр бараа бүтээгдэхүүний өнгө үзэмж чанарт анхаарсан нь өмнөх жилүүдээс давуу байлаа. Үзэсгэлэнд  оролцогчдын цар хүрээ тоо болон нийслэлчүүдийн иргэд худалдан авагчдын тоо нэмэгдсэн байна. Дээрх үзэсгэлэнд оролцож экологийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд худалдаалсан Архангай аймгийн нийт малчдадаа  талархал илэрхийлье, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин худалдан авалт хийсэн нийслэлчүүддээ баярлалаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook