ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, үүрэг гүйцэтгүүлэх тухай А/78 тоот захирамжийн хүрээнд сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 2 дугаар сарын 15-19-ний өдрийг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Засаг даргын Тамгын газар болон хороод бэлэн байдлын зэрэгт шилжин, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Засаг даргын Тамгын газарт 14, 1-19 дүгээр хороонд 220 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ. Хороодын хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд тогтмол хяналт тавьж, 2 цаг тутамд мэдээлэл авч цагийн байдалтай танилцаж, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд илтгэж ажиллалаа. Баярын өдрүүдээр ноцтой гэмт хэрэг, зөрчил, осол бүртгэгдээгүй байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон худалдааны төвүүдийн хог хаягдлыг зориулалтын нэгдсэн хогийн цэгт хаях ажилд хяналт тавих, худалдааны төвүүд орчмын авто замын хөдөлгөөний хэвийн байдлыг хангаж ажиллах, хаврын улирал ирж байгаатай холбогдуулан үер усны гамшгаас сэргийлж гуу, жалганы мөстлөг, хогийг цэвэрлэх, ойрын өдрүүдэд орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлэх, газар хөдлөлтийн аюулаас сэргийлж байшин, барилгуудын даац хүчитгэх, бүх нийтийн хорогдох байрыг төлөвлөгөөний дагуу бэлтгэх зэрэг үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook