ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫГ БҮРТГЭНЭ

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг 2018 оны 03 дугаар сарын 01-12-ны өдрүүдэд бүртгэх бөгөөд оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний цахим үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8-аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
  8. Флюрийн /Цээжний/ зураг авхуулсан байх
  9. Биохимийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байх
  10. Цусны шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх
  11. Эход харуулж, дүгнэлт гаргуулсан байх
  12. Шээсний шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх
  13. Зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн байх

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө төрсөн байх.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook