быстрый займ на карту
Үзсэн: 1363

ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлснийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, 16 дугаар хорооны Засаг дарга  Т.Идэрцагаан, 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар нар гардуулж өглөө.

Иргэд эзэмшиж буй газраа өмчлөлд шилжүүлэн авснаар хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, худалдах, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах зэрэг хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.

 

Leave a Reply

  • Facebook