быстрый займ на карту
Үзсэн: 449

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ,”БЭЛЭН БАЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран  8-12 дугаар хорооны сайн дурын идэвхтэн иргэдийн дунд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх, үнэлгээний баг бэлтгэх “Бэлэн бай” сэдэвт сургалтыг 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ахлагч, хурандаа Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Цэрэнсодном, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөрийн менежер Ж.Батцэцэг нар болон 8-12 дугаар хорооны сайн дурын нийт 66 идэвхтэн иргэн хамрагдлаа.

Сургалтаар Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийн үнэлгээний ерөнхий онол, арга зүй, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт үнэлгээ, нөлөөлөл, Гамшгийн тухай ерөнхий ойлголт, газар хөдлөлт түүний ерөнхий ойлголт, Өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ бэлэн байдлын төлөвлөгөө, объектын болон ой хээрийн гал түймэр, анхны тусламжийн суурь ойлголт, сэдвүүдээр онолын ойлголт өглөө.

Leave a Reply

  • Facebook