“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит “Мэдээллийн цаг” 2 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Мэдээллийн цагийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг, чиглэл өглөө.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр батлах тухай 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 4  төрөлт уралдаан, тэмцээнийг 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.

Тус тэмцээнээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид софт волейбол, хөгжөөнт буухиа, нисдэг таваг, ширээний шагай гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Leave a Reply

  • Facebook