СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн үүргийн биелэлт, хэрэгжилтийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/44 дүгээр захирамжийн дагуу шалгах бөгөөд Монгол банк, Татварын ерөнхий газар, Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ТӨХК, Соёл урлагийн их сургууль, Эрдэнэс таван толгой, Сансар кабель ХХК, Капитал банк, Зоос гоёл ХК, Бишрэлт ХХК, Нарантуул шилтгээн ХХК, Мобиком корпорац зэрэг нийт 12 байгууллага хамрагдах юм. Энэхүү байгууллагуудын менежер, хүний нөөцийн ажилтнуудад мэргэшил, арга зүйн сургалтыг Цэргийн штабаас зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ажил үүргийн уялдаагаа хангаж, харилцан хамтран ажиллах талаар санал солилцож, зөвлөлдлөө.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook