БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН ЗДТГ-ЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд хоёр талын боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг харилцан туршлага, судлуулах, дадлагажуулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулах боломжтой гэдгийг онцолж байсан юм.

Leave a Reply

  • Facebook