ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  2 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Улс, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тухай хууль болон холбогдох журмуудын дагуу шударга, ил тод нээлттэй зохион байгуулж, 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлэх, сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын арга зүйн зөвөлгөө өгөх, ашиглалтын зардлыг тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал зардалд тусгах, хяналт тавих, үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллах, байгууллагууд цагийн бүртгэлийн системийг албан хаагчдын цалинтай холбож ажлын цагийн ашиглалтад хөшүүрэг болгох, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хөтлөн бүртгэх, цаг бүртгэлийн системээ хөгжүүлж сайжруулах, цагийн бүртгэлд тогтмол хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөний улирлын хэрэгжилтэд анхаарах, нийслэл, дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах, Монгол Улсын Засгийн Газрын “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, алдаа дутагдал гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, шар усны үерээс сэрэмжлэн болзошгүй гамшиг, осол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Leave a Reply

  • Facebook