ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС АЖЛЫН БАЙРНЫ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны шилдэг ажилтнаар шалгарсан 4 дүгээр хорооны улсын бүртгэгч З.Уянгын ажлын байрны үйл ажиллагааны талаарх үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын ач холбогдол нь тус байгууллагад шинээр орсон болон одоо ажиллаж байгаа хороодын улсын бүртгэгч нарын дунд бүртгэлийн чиглэлээр иргэдэд хүргэж буй үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны эмх цэгц,  мэдээлэл сурталчилгааны хүрээлэл, тайлан мэдээг үнэн зөв гаргах, бүртгэлийн архивын эх нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх, хадгалах хамгаалах, архивт хүлээлгэн өгөх бэлтгэл ажил хэдий хугацаанд хангах, хорооны ажлын албаны хамтын ажиллагааг бэхжүүлэх, нягт уялдаатай хамтран ажиллах чиглэлээр мэдээ мэдээлэл солилцож, төрийн албан хаагчдын дунд туршлага судлуулсан үйл ажиллагаа болсон. Тус үзүүлэх сургалтанд 4 дүгээр хорооны Засаг дарга С.Отгонсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга М.Мөнхгэрэл, Хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд, 19 хорооны улсын бүртгэгчид, 4-р хорооны ажлын албаныхан тус тус оролцлоо.

Төр, иргэдийн төлөө хийх ажил бүхэн сайн туршлага, сайн жишээнээс суралцсанаар төрийн албан хаагчдын ажлын байрны чадавхыг нэмэгдүүлнэ гэсэн санааг энэхүү сургалт, уулзалтаар Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон хэлж байна.

Leave a Reply

  • Facebook