ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН БАГ, ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН БАЯР ХҮРГЭЛЭЭ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байр эзэлсэн байна.

Баг, тамирчдыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Албан хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус тэмцээнд салбарын нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги нийт 12 удаа түрүүлж, үүнээс 9 удаа дараалан түрүүлж тэмцээний шилжин явах цомыг 2 удаа ангидаа хадгалж үлдсэн амжилт гаргасан байна.

Leave a Reply

  • Facebook