ИРГЭДДЭЭ ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын Ажлын албанаас хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн Тусгал сургууль, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран иргэддээ англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг явуулж эхэллээ.

Сургалтыг Тусгал сургуулийн гадаад багш удирдан явуулж байгаа бөгөөд хичээл цэвэр англи хэл дээр явагдаж, иргэдийн ярианы ур чадварыг сайжруулахад чиглэгдэж байна. Нэг удаагийн сургалт 2 сар үргэлжлэх бөгөөд 20-25 хүнийг хамруулна. Хоёр сарын сургалт дуусмагц дараагийн ангийг бүрдүүлж, сургалт үргэлжилнэ.

Leave a Reply

  • Facebook