быстрый займ на карту
Үзсэн: 281

ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид 3 дугаар сарын 2-нд Саха /Якут/-гийн Бүгд Найрамдах Улсын  Хангаллас дүүрэгт очиж, тус дүүргийн Спортын сургууль дээр хамтарсан бэлтгэл хийж байна.

Энэ удаагийн хамтарсан бэлтгэл нь 3 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд явагдана. Өсвөрийн шигшээ багийн тамирчид жил бүр зохиогддог багуудын аварга шалгаруулах уулзалт тэмцээнд оролцож, багийн дүнгээр түрүүлж, аварга багаар шалгарлаа.

Мөн 3 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Якут хотод болох жүдо бөхийн олон улсын тэмцээнд оролцоно.

Өсвөрийн шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчдыг Хангаллас дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч С.Баяржаргал Засаг дарга Алексеев Гаврель Юрьевичид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын мэндчилгээг уламжлан гардуулж өгчээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook