быстрый займ на карту
Үзсэн: 317

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн удирдлага, багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх, шаардлагатай зөвлөгөө дэмжлэгийг үзүүлэх, харилцан суралцаж, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нараас бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөн туслах баг 6 чиглэлээр 25 цэцэрлэгийн 147 эрхлэгч, арга зүйч, багш нарыг хамруулан зөвлөн туслах үйлчилгээг цэцэрлэг бүр дээр нь очиж үзүүллээ.

Тус зөвлөн туслах багууд нь нэгж байгууллага дээр 1 сарын турш ажилласан бөгөөд 2018.03.05-ны өдөр тайлангийн хурлаа хийж, нөхцөл байдалд хийсэн үнэлгээ дүгнэлтээ танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Зөвлөн туслах баг нь цэцэрлэгийн багш нарыг чадваржуулах, чанартай боловсрол олгохын төлөө хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ багаараа дагнан суралцаж, чадваржиж 3 жил тасралтгүй ажиллаж үр дүнгээ тооцох саналыг хэлэлцүүлгийн явцад дэвшүүллээ. Тус зөвлөн туслах багт эрхлэгч нар 100 хувь оролцсон бөгөөд зөвлөгөө дэмжлэг авахыг хүссэн багш бүрт хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна.

Зөвлөн туслах үйл ажиллагаанд 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 10 эрхлэгч, 18 арга зүйч болон цэцэрлэгийн нийт багш нарийн 60 хувийг хамрууллаа.

Зөвлөн туслах багууд нь багш бүрт ганцаарчилсан болон багаар нь зөвлөгөө өгөхөөс гадна гарын авлага загвар боловсруулан багш нарт түгээж, сургалт зохион байгуулсан.

Зөвлөн туслах багуудын хийсэн нэмэлт ажлууд:

  1. Сургалтын хөтөлбөрийн баг: Өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах чиглэлээр гарын авлага материал боловсруулан зөвлөгөө авсан багш нарт түгээлээ  Сургалтын төлөвлөлтийн талаар 1-2 загвар гаргаж танилцууллаа.
  2. Хүүхдийн хөгжлийн үнэлгээний баг: Хүүхдийн хөгжлийн ахицыг тодорхойлж буй сайн туршлагаас танилцуулж, багш нарт гарын авлага материал түгээх, локалын программ дээр ажиллах талаар сургалт зохион байгууллаа.
  3. Сургалтын орчны баг: Бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж зөвлөн туслах, зөвлөгөө санамж боловсруулж тарааж,  зөвлөх үйлчилгээ авсан багш нарт зөвлөмжийн ном бэлэглэлээ.
  4. Арга зүйчийн баг: Зөвлөгөө авсан арга зүйч нар ажлын төлөвлөлтийн загвар  болон арга зүйчийн ажлын дэвтэр боловсруулж,  хөтлөх аргачлал зааврын хамт танилцуулах
  5. Эрхлэгч нарын баг: Хууль эрх зүйн эмхтгэл болон гэрээний  загварууд боловсруулан бэлтгэж танилцууллаа.
  6. Үзэл баримтлалын баг: Цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах аргачлалыг гарын авлагаар боловсруулж өглөө.  Зөвлөн туслах үйлчилгээ авсан багш нарт сургалт зохион байгууллаа.

Leave a Reply

  • Facebook