быстрый займ на карту
Үзсэн: 368

АХМАДЫН “ДӨРВӨН ЦАГ” ХАМТЛАГИЙН БИЕ ДААСАН ТОГЛОЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн бие даасан харилцаа дууны тоглолтоо 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар чуулгын концертын танхимд зохион байгууллаа.

“Дөрвөн цаг” хамтлаг нь 2015 онд байгуулагдсан бөгөөд 25 гишүүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн тоглолт нь үндэсний болон ардын урлагаа сурталчлах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Ардын болон ардын харилцаа дууны төрлөөр зохион байгуулагдлаа.

Эх орончдын өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ой, нийслэлийн Ахмадын хорооны 50 жилийн ой зэрэг олон баяр, тэмдэглэлт өдрүүдийн үеэр зохион байгуулагдсан тоглолтод иргэд талархалтай хандаж, үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохыг хүсэж байлаа.

Нийслэлийн Ахмадын хорооны дарга н.Болд, Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул нар “Дөрвөн цаг” хамтлагийн гишүүдэд, шагнал, талархал гардуулж, баяр хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тоглолтын танхим, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook