быстрый займ на карту
Үзсэн: 389

ЦЭГЭЭР НААДЪЯ ТӨСӨЛ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Цэгээр наадъя” төсөлт ажлыг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд “СӨБ-ын шинэчлэл” ТББ-ын зөвлөх багш нар төсөлд хамрагддаг цэцэрлэгийн багш нарт зөвлөн тусалж, явцын үнэлгээ хийж нэгж байгууллага дээр ажиллаж байна.

“Цэгээр наадъя” төсөлт ажлыг хэрэгжүүлснээр цэцэрлэгийн багш хүүхдүүдэд дараах  өөрчлөлтүүд гарсан гэж ажлын хэсэг үзсэн байна.

Хүүхдэд гарсан өөрчлөлт:

  1. Гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадалд суралцсан
  2. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, бүтээлийн сантай болсон
  3. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжихэд хамтран оролцдог болсон
  4. Хүүхдэд, өөртөө итгэлтэй зан чанар төлөвшиж, бие даах чадвар нэмэгдсэн

Багшид гарсан өөрчлөлт:

  1. Хүүхдийн хөгжлийн түвшинг  тогтоох судалгааны баримттай болсон
  2. СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын хүрээнд хүүхдийн оюун ухаан сэтгэлгээг нэгдмэл байдлаар хөгжүүлэх аргад суралцсан
  3. Хүүхдийн ахисан түвшинг үнэлэхэд ашигласан

Leave a Reply

  • Facebook