быстрый займ на карту
Үзсэн: 253

ДҮҮРГИЙН ҮСЧИН, ГОО САЙХАНЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАЙНА

“Дэлхийн үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцсон дүүргийн үсчин, гоо сайханчдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Франц улсын Парис хотод зохион байгуулагдсан 2017 оны “Дэлхийн үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн”-д Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Hurlee” салоны захирал Ч.Хүрэлбаатар, “Every good” салоны гоо сайханч Ш.Отгон-Өлзий нар амжилттай оролцсон юм. Энэ хүрээнд үсчин Ч.Хүрэлбаатар нь Дэлхийн гоо сайханчдын холбооны хүндэт медаль, Ш.Отгон-Өлзий гоо сайханчдын тэмцээний төрөлд шагналт 5 дугаар байрыг эзэлсэн.

 

Leave a Reply

  • Facebook