быстрый займ на карту
Үзсэн: 316

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын Ажлын алба хамтарч санаачлан “Агаарын бохирдлыг бууруулах, утаагүй орчинд амьдрахад иргэн бүрийн оролцоо чухал” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол оролцож айл өрх бүр гэр, амины сууцаа дулаалах, халаалтыг бүрэн шийдвэрлэж болох орчин үеийн дэвшилтэт шийдлийг хэрэглэж хэвших, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзахын тулд хүн бүр санаачлагатай байж, төрөөс явуулж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж оролцохыг онцлоод дүүргийн Төр захиргааны байгууллагаас агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Мөн тус хорооноос “Дулаалгын аян”-д хамрагдаж амины сууцаа чулуун хөвөнгөөр дулаалуулсан Дээд Салхитын 33 дугаар гудамжны 448В тоотод оршин суугч М.Батмөнх амины сууцаа дулаалахын ач холбогдол, эдийн засгийн бодит хэмнэлт, утаагүй орчинд тохилог амьдарч болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook