быстрый займ на карту
Үзсэн: 550

ДҮҮРГИЙНХЭЭ ЭХЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, УРЛАГИЙН ТОГЛОЛТ ӨРГӨН БАРИЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ 3200 эхчүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн “Тандаа хайртай шүү, ээжээ” урлагийн тоглолтыг өргөн барьж, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг хийлээ.

Арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, нийт эхчүүд, эмэгтэйчүүддээ ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, баяр баясгалан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн үеэр дүүргийн төр захиргааны байгууллагаас 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласныг албан ёсоор танилцуулав.

Үүний дараагаар Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, дүүргийн 8 дугаар хорооны авьяаслаг хүү Б.Бат-Энэрэл нарын хамтарсан “Тандаа хайртай шүү, ээжээ” урлагийн тоглолтыг эхчүүд, эмэгтэйчүүддээ өргөн барилаа.

Leave a Reply

  • Facebook